Олон улсын сансрын станцын баг "Союз" болон "Аполлон"хөлгийн багийнханд хоёр хөлөг залгагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэв. Москва хотын сансрын дурсгалын музей олон улсын сансрын станцаас мэндчилгээг дүрс бичлэгээр дамжууллаа. Ойг тохиолдуулан тэнд "Союз" болон "Аполлон"хөлөг залгагдсан, хөлгийн макет, америкийн сансрын нисэгчдийн бэлтгэлийн өмсгөл зэрэг ер бусын гэрэл зураг бүхий шинэ үзмэр байрлуулжээ. Өмнөх ойгоор орос, америкийн багийнхан таван жилийн тэртээ Москва хотод уулзсан ч, сансрын нисэгчид жил бүр албан бусаар уулздаг байна. "Союз" болон "Аполлон"хөлөг 1975 оны 7-р сарын 17-нд залгагдсан юм. Энэ үйл явдал сансарт олон улсын хамтын ажиллагааны суурийг тавьж, "хүйтэн дайныг эцэс болгоход" тус болсон гэж олон нийт үздэг байна.