АНУ-ын засаг захиргаа 2001 оноос Иранд гэрийн хорионд байгаа олон улсын зартай алан хядагч Усама бен Ладены хамаатан 20 хүнийг суллахыг дэмжих бодолтой байна. Тэднийг америкийн газар нутагт хүлээж авахад бэлэн байна. "Аль-Каида" бүлгийн толгойлогчийн дөрөв дэх хүү Омар бен Ладен ийнхүү мэдээллээ. Усама бен Ладены гэр бүлийн гишүүдийг суллахад ямар нэг улс тэднийг хүлээж авахаар  зөвшөөрөх учиртай болохыг тэрээр тодруулав. Саяхан Усама бен Ладены бага хүү Бакр болон охин Иман нар Сири явжээ.