Киргизийн өмнөд хэсэгт  7-р сард олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдэж, сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн тус бүгд найрамдах улсад Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчинг оруулахын эсрэг байна. Тэд олон нийтийг хамарсан үймээн болсон Ош хотын даргатай уулзахдаа, нутгийн заншил мэдэхгүй, бодит байдлын талаар ойлголтгүй гадаад хүмүүс дэг журам тогтоохын эсрэг байгаагаа хэллээ. Киргизийн батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Исмаил Исаков тус бүгд найрамдах улсад Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчиг оруулах төлөвлөгөөг мөн эсэргүүцэж байна. Тэднийг Киргизд илгээх асуудлыг 7-р сарын 22-нд шийдэнэ.