0Орос улс Афганистаны 12 тэрбум долларын өрийг тэглэллээ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Кабул хотод болж байгаа Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Афганистаны арми, цагдаагийн ажилтнуудыг зэвсэг, техникээр хангах тухайлбал хүчний байгууллагын боловсон хүчнийг үргэлжлүүлэн бэлтгэхэд Орос улс бэлэн хэмээн тэрээр хэлэв. Олон улсын хэмжээнд заналхийлж байгаа мансууруулах бодистой Афганистанд шийдвэртэй тэмцэнэ гэж Москва найдаж байгааг Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Тиймээс мансууруулах бодис тариалахаас өгсүүлээд хил дамнан худалдах хүртэл энэ аюул заналын бүх гинжийг таслах хэрэгтэй. Харин Афганистаны аюулгүй байдлыг хангаж байгаа Олон улсын хүчний ажиллагаа дуусах нөхцлийн тухайд Сергей Лавров тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатаа биелүүлэх шаардлагатай хэмээн тэмдэглэжээ.