Хятад улс дэлхийн томоохон эрчим хүчний хэрэглэгч болж, АНУ энэ үзүүлэлтээр хоёрдугаар байрт орж байна. Лондоны "Файнэншл таймс" сонин өнөөдөр энэ тухай уламжлав. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр Хятад улс 2009 онд 2,3 тэрбум тонн нефтитэй тэнцэх эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь мөн хугацаанд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтээс 4 хувиар илүү байна. Хятад улс эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан ч, тус улс энэ үзүүлэлтээр таамаглаж байснаа хурдан тэргүүн байрт оржээ.