Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Кабулд хүрэлцэн ирлээ. Улс оронд болж байгаа бүх хариуцлагыг үндэсний засаг захиргаанд аажмаар шилжүүлэх нь энэ зөвлөлгөөний үндсэн зорилт юм. Афганистанд болж байгаа бүхэнд оросын дипломат алба ихээхэн түгшиж байна. Мансууруулах бодисын аюул заналд хамгийн их түгшиж байна. Хамид Карзайн засгийн газарт бүх засаглалыг шилжүүлэх бодлогыг Оросын Гадаад хэргийн яам дэмжиж байгаа ч, олон улсын хүчнийг улс орноос гаргахаар яарах хэрэггүй гэж үзэж байна.