Иоганн Штраусын «Таашаалын галт тэрэг» хөгжилтэй полькагаар Санкт-Петербургийн Өвлийн ордны , хааны зааланд « Их вальс» нэртэй олон улсын хөгжмийн  9-р наадам нээгдлээ. Сэргэлэн зугаатай, романтик хөгжим 11 өдөр, улсын эрмитажийн ёслолын зааланд, Павловск, Хаадын суурин, Петергофын орд харшуудад эгшиглэх болно. Петербургт суугаа манай радиогийн сурвалжлагч Анатолий Новосёлов дэлгэрэнгүй ярихдаа: «Өнгөлөг вальс», «Венийн вальс», «Венийн багт бүжиг», «Хамгаас дуртай вальс», вальс, вальс... зөвхөн вальс. Энэ маш нэр хүндтэй наадмын концертын нэр нь хүртэл,  Иоганн Штраусын гайхамшигтай хөгжмүүд 9 дэх зунаа дараалан петербургчүүд болон зочидод, зуун тавин жилээр хойш ухарч, хотын захын хааны ордоны уур амьсгалд уусан шингэх гайхамшигтай боломжийг олгож байна гэж тэр ярилаа. Энэ бүхэн 19-р зууны 30-аад онд, Орос улсад анхны төмөр зам барьсан  тэр үеээс эхлэлтэй билээ. Энэ төмөр зам Оросын хааны хотын гаднах ордон Хаадын сууринг, Санкт-петербургийн ойролцоох Павловсктой холбож байсан юм. Ингээд зочдыг хүлээж авахын тулд Павловын галт тэрэгний буудлыг барьсан билээ. Тэнд ирсэн хүмүүс чөлөөт цагаа тааламжтай өнгөрүүлэх бүх л зүйлийг тэнд бүрдүүлсэн байлаа. Галт тэрэгний буудлын ойролцоо, ресторан, усан ориглуур байгаад зогсохгүй, хэдэн зуун хүн багтах концертын танхим байлаа. Энэ танхимд вальс, полька, галоп, маршийн ая эгшиглэдэг байлаа. Сүүлдээ Павловын галт тэрэгний буудал, петербургийн хөгжмийн амьдралын төв болж хувирсан юм. 1856 оны зун энд Иоганн Штраус анх удаа тоглосон юм.Тэрээр оросын үзэгчдийн дунд гайхамшигтай амжилт олсон  бөгөөд үүний дараа Орос орон даяар 10 зуны улиралын тоглолтоо дараалан хийсэн юм. Дараа нь тэр хэсэг хугацаанд завсарласаны дараа 11 дэх удаагаа ирж байжээ.  Ийм учраас «Их вальс» наадмын хүрээнд, Иоганн Штраусын Петербургт өнгөрөөсөн зуны улиралын тоглолтын тоогоор яг 11 удаа концерт тоглодог юм. Энэ концертод орос, австрын дуурийн од дуучид цуглардаг ба түүнд шилдэг удирдаачид, хөгжимчид, оркеструуд оролцдог юм гэж энэ наадмын уран сайхны удирдаач Юлия Кантор ярьж байна: Штраусыг Орос улсад яг л оросын хөгжмийн зохиолч шиг хүлээж авдаг юм. Иоганн Штраусын хамгийн гайхамшигтай бүтээлүүд , түүний Санкт-Петербургт  өнгөрүүлсөн 11 зуны улиралын үеэр бий болсон ч байж мэдэх юм. «Нева», «Павловскын тухай дурсамж» гэдэг польканууд, «Стрельниний саравчит тагт», «Петербургээс салан одохуй» кадрилиуд зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно.  Хэрвээ Штраус энд ирээгүй байсан бол түүний амьдрал ямаршуухан болох байсан бол... Тэрээр гайхамшигтай орос бүсгүй, хөгжмийн зохиолч  Ольга Смирнитскаяд дурлаж удаан амраглаж байсан боловч гунигтайгаар төгссөн билээ. Энэ бүсгүйн эцэг эх нь түүнтэй суухыг зөвшөөрөөгүй юм. Иоганн Штраусын амьдралын сүүл үед төрсөн тэр гуниглангуй  бүтээлүүд бол энэ л янаг амрагын явдлаас үүдэлтэй билээ. Штраусын олон улсын нийгэмлэгийн жил тутмын цугларалтад би оролцдог юм. Дандаа л хавар болдог юм. Тэнд дэлхийн олон орны хүмүүс цуглардаг  бөгөөд тэгэхдээ энэ нь хөнгөн сонгодог бүжгийн хөгжимтэй холбоотой байдаг. Вена бүх европыг вальсын хөгжмөөр халдварлуулсан  гэж хэлж болно. Тэгэхдээ л манай наадамтай эн зэрэгцэх наадам байхгүй. Штраусын гэр бүлийн уран бүээлийн түүхэнд зориулсан концерт бий. Тэгэхдээ түүний  аялан тоглож байсан, хийлээр тоглож, удирдаач хийж, хөгжмийн зохиолч болж байсан газруудаар нь шилжин тоглож байгаа ийм наадам хаана ч байхгүй. Ийм учраас л барууны мэргэжил нэгднүүд маань манай наадамд анхааралтай, сонирхолтой магадчгүй жаахан уран бүтээлийн хардалттай ханддаг байж болох юм. «Их вальс» хөгжмийн 9-р наадам уламжлал ёсоор «Дахиулах концертоор» өндөрлөх болно. Үндсэн хөтөлбөр дууссны дараа дуучид, хөгжимчид, оросын үзэгчдийн маш их дуртай Штраусын шилдэг бүтээлүүдээс дуулж, хөгжимдөх болноо. Хөгжилтэй, эрчимтэй штраусын маягаараа ялгардаг, москвагийн дур булаам удирдаач Владимир Зивагийн удирдлагаар Улсын Эрмитажийн оркестр, Иоганн Штраусын «Сарьсан бавгаахай» дуурийн удиртгал хөгжмийг хөгжимдөнө.