Бадам лянхуа цэцгийг үзэхийн тулд Хятад, Японы жуулчид, оросын Алс Дорнод, Еврейн өөртөөн засах мужид хүрэлцэн ирж байна. Оросын алдарт ургамал судлаач, газар зүй судлаач Комаровын нэрээр нэрлэсэн ялдам яагаан өнгөтэй бадам лянхуа цэцэг энэ нутгийн нууруудад цэцэглэж байгаа юм. Одоогоос 100 сая жилийн өмнө мезозойн эринд ургаж байсан энэ цэцэг улаан номд бичигдсэн юм. Энэ ховор усны ургамал 18-20 хоног л цэцэглэдэг юм. Япон, Хятад улсуудад энэ цэцгийг бурханчлан тахидаг боловч Алс Дорнод шиг байгалын нууранд ургадаггүй юм.