«Оросын киноны алдарт Шерлок Холмс», түүний эх орон Их Британид энэ дүрийг бүтээсэн шилдэг жүжигчнээр тодорсон юм. Василий Ливанов өнөөдөр 75 насны ойгоо тэмдэглэж байна. Жүжигчин 70 гаруй кинонд тоглож, 300 гаруй хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Өнөөдөр Ливанов утга зохиолын ажил хийгээд завгүй байна. Тэр өөрийн дурдатгалын номоо бичиж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар түүнд баяр хүргэжээ.