Афганистаны асуудлаар мягмар гаригт хийх олон улсын бага хурлын өмнө Кабулд аюулгүй байдлын дээд хэмжээний арга хэмжээ авч байна. Цагдаа, цэрэг, нууц албаны ажилтнууд нийлсэн 1000 гаруй хүн, талибууд алан хядах ажиллагаа явуулж болзошгуй, хотын амин чухал газруудад таран байрласан байна гэж ДХЯ мэдээллээ. Мөн нийслэл хот руу орох авто машинуудыг шалгах хяналтын гарцуудыг ажиллуулж байна. Ойрын 2 өдөр кабулын онгоцны буудал хаагдаж магадгүй байна. Энэ бага хуралд 70 улсын төлөөлөгчдийг урьсан бөгөөд тэдний 40 нь ГХЯ-ны сайд нар байна. Тэдний дунд ОХУ, АНУ-ын гадаад улс төрийн байгууллагуудын тэргуунүүд Сергей Лавров, Хиллари Клинтон нар байна.