Уфа хотод болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр тэр, хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх нь миний хамгийн гол зорилго гэж хэлжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд өндөр технологийг амьдралд идэвхитэй нэвтрүүлэх хэрэгтэй гэж тэр мэдэгдлээ. Түүхий эдээс хамааралтай эдийн засаг бол бидний зам биш, манай БН улс хөрөнгө оруулалт болон шинэчилбэрийг өөртөө татах төв болох ёстой гэж Хамитов онцлон тэмдэглэлээ. Тэрээр авилгатай хатуу тэмцэж, засаглалыг нээлттэй болгоно. Башкирын ерөнхийлөгчийн албан тушаалд түүний нэрийг, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэвшүүлсэн юм. Өнөө өглөө түүний нэрийг тус улсын Улсын хурал буюу Курултайгаар баталжээ. Башкирыг түрүүчийн төрийн тэргүүн Муртаза Рахимов тус улсыг 20 жил удирдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт  огцорсон юм.