1939 онд Халх голд японы милитаристуудын эсрэг хийсэн байлдааны түүхийг судлах олон улсын эрэл, хайгуулын экспедиц, өнөөдөр Прибайкальягаас, Монгол улсыг зорилоо. Эрхүү мужийн залуучуудын нэгдлийн 25 идэвхитэн, оюутнууд дөрвөн машинтай, орос, монголын хилийг давна. Экспедицийн бүрэлдхүүнд, «Дурсгалыг өгөмжлөх» залуучуудын олон нийтийн байгууллагад багтдаг эрэл хайгуулын отрядынхан орсон байна. Улаанбаатарт хөрш улсын үе тэнгийнхэн нь тэдэнтэй нэгдэх юм байна. Олон улсын экспедицийн оролцогчид, тулалдаан болсон газар очиж, амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хайх болно. 1939 оны хавар, зун имериалист Японы цэргүүд, Халх гол орчмоор, Монгол улсын нутаг дэвсгэрт удаа дараа халдан довтолж байсан юм. Харин Монгол, Зөвлөлтийн дайчид тэднийг бут ниргэсэн юм. Шийдвэрлэх тулалдаан намар нь японы 6-р арми болон корпус командлагч Георгий Жуковын командласан 1-р армийн хооронд болсон билээ.