Байгал нуур дээр өнөөдөр жуулчлалын шинэ усан замын маршрут нээгдэж байна. Хийн зөөлөвчин дээр байрласан тохилог хөлөг онгоц Эрхүүгээс хөдлөж, дэлхийн хамгийн их цэнгэг устай нуурын зуун талын эргийн эсрэг байрлалтай, Чивыркуйн буланг чиглэн хөвнө. Энэ булан бол Байгал нуурын хамгийн их хүнтэй байдаг газар юм. Харин энэ газарт хүрхэд хүнд хэцүү бөгөөд зам маш муу юм. Энэ булангийн байгал нь унаган төрхөөрөө бөгөөд наранд шарж болох элсэн эрэгтэй, халуун бүлээн байгалын рашаантай юм. Энэ маршрут нуурын үзэсгэлэнтэй сайхан баруун эргийн дагуу, Ольхан арал болон байгалын хав загас-нерпын хэвтэртэй жижигхэн арлуудыг дайран өнгөрнө. Нэг талдаа зогсоолуудыг оролцуулан 12 цаг аялана. Дэлхийд ховор энэ усан сангийн үзэсгэлэнтэй сайхантай танилцах гэсэн хэн бүхэнд энэ маршрут зориулагдсан бөгөөд яваандаа Эрхүү муж болон БН Буриад улсын аялал жуулчлалын эдийн засгийн тусгай бүсийг холбож өгөх ёстой гэж маршрутыг зохион байгуулагчид үзэж байна. Одоо Байгал нуур дээр 7 маршрут зорчигчидод үйлчилж байна.