Орос улсын засгийн газрын ерөнхий сайд В. Путин, өнөөдөр пуужинт, сансарын «Энергия» нэгдэлд очино. Тэрээр үйлдвэрлэлийн талбар дээр очиж, сансарын шинэ техникийн загвартай танилцаж, сансар судлалын музей үзэж, сансарын нисэгчидтэй уулзана. «Энэ бол албан ёсны айлчлал биш, ерөнхий сайд, «Союз», «Аполлон» хөлөг сансарт залгадсны 35 жилийн ойгоор манай хамт олонд баяр хүргэх гэж ирнэ» гэж «Энергия» пуужинт, сансарын нэгдлийн ерөнхий зохион бүтээгч Виталий Лопота тэмдэглэлээ. Эх орны сансар судлалын хөгжлийн ирээдүйн тухай илтгэлийг тэр өнөөдөр засгийн газрын тэргүүнд гардуулна.