Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ажлын өдөр, улс орны шүүхийн системийг боловсронгуй болгох асуудалд зориулагдана. Төрийн тэргүүн, Санкт-Петербургт, төр засгийн төлөөлөгчидтэй уулзаж, шүүхийн системийн орчин үеийн байдлыг хэлэлцэж, түүний санхүүжүүлэлтийн асуудлыг зөвлөлдөх болно. «Орчин үеийн, чанартай шүүхийн систем болон эрх зүйн системийг бий болгох зорилт бол манай төр улсын дээд зэргийн цаг үеийн асуудал юм» гэж ерөнхийлөгч урьд нь мэдэгдэж байсан билээ.