Москвад утаа үнэртэж эхэллээ. Нийслэлийн зүүн, зүүн урд дүүрэгүүдийн оршин суугчид амьсгалахад хүнд болж байна. Яг л хотын энэ талаас, Москва орчимд шатаж байгаа хүлэрийн утаа орж ирж байна. Агаарт  цагаан өнгийн униар будан хөшиглөж байна. Тэнд хоёр хоногийн дотор байгалын түймрийн 32 голомт илэрчээ. ОБЯ-ны онгоцнуудын тусламжтайгаар ихэнх голомтыг унтраагаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын хэм 34-т хүрч ээлжит дээд амжилт тогтоолоо. 1951 оны 7-р сарын халуунаас 0,3 хэмээр илүү болсон байна. Ойрын өдрүүдэд байдал өөрчлөгдөхгүй. Маш халуун, хуурай, түймрийн аюултай байна гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. Одоо Москвад 34 хэм, Москва орчимд 36 хэм хүрч байна. Энэ үзүүлэлтүүд, цаг агаарын жирийн нормоос 8-9 хэмээр илүү байна.