Орос, Герман улсуудын харилцаа бол стратегийн шинж чанартай. Өнгөрсөн долоо хоногт уралын Екатеринбургт болсон «Петербургийн яриа хэлэлцээ»  форум үүнийг батлаж өглөө. Энэ удаагийн  уулзалт 10 дахь удаагийн ойн уулзалт байсан бөгөөд оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд хоёр улсын, улс төрчид, бизнесменүүд, нийгмийн зүтгэлтнүүд 300 орчим хүн оролцлоо. «Петербургийн яриа хэлэлцээн» дээр ажлын тусгай бүлэг байгуулаагүй нэг ч сэдэв үлдээгүй байхаа гэж Германы канцлер Ангела Меркель  хошигноллоо. Орос, Герман улсуудын тэргүүнүүд энэ уулзалт дээр нилээд олон удаа хощигносон юм. Пауль наймаалжийн талаар ч, хоол хүнсний талаар ч хошигнож байлаа. Энэ хөгжилтэй байдал улс хоорондын асуудлуудыг хэлэлцэх болон хоёр талын олон хэлэлцээрт гарын үсэг зурахад саад болсонгүй. Маш шахуу ажлын нэг өдөр л тэд, ЕХ, Орос улсын хооронд визийг өөрчлөх асуудал , хоёр улсын хувьд нэгдмэл түүхийн сурах бичиг зохиох, хөрөнгө оруулалтын том төслүүд зэрэг олон асуудлыг хэлэлцэж амжлаа. Германы төлөөлөгчид, Екатеринбургт хоосон үг яриатай биш ажил хэрэгч саналтай ирсэн нь тодорхой байлаа. Москва, Берлин хоёр олон чиглэлд яриа хэлэлцээг хөгжүүлэх сонирхолтой байгааг энэ удаагийн форум харууллаа гэж ОШУА-ийн Европын хүрээлэнгийн германы хэсгийн удирдагч Владислав Белов үзэж байна: Герман улс, европын орнуудаас цаашилбал дэлхийн улсуудаас хамгийн түрүүнд Орос улстай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа цорын ганц орон юм. Орос улс бол Евразийн тивд асар их нөөц бололцоотой улс гэж ХБНГУ маш зөв ойлгож байгаа юм. Оросын түншүүдээ бат бэх зах зээлийн эдийн засагтай байхыг, германы концернууд  сонирхож байна гэдгээ нуухгүй байна. Ийм учраас Герман улс, Орос улсын  оюуны болон аж ахуйн  нөөцийг шинэчлэх, бэхжүүлэхийг ихэд сонирхож байна. Яагаад гэвэл яг л ийм хамтын ажиддагааны хүрээнд үр ашигтай үр дүнд хүрч чадна.Ийм учраас л Ангела Меркель, европын орнуудын тэргүүнүүдээс хамгийн түрүүнд, Орос, ЕХ-ны хооронд визгүй зорчих Москвагийн саналыг дэмжиж байгаа  билээ. Мэдээж энэ нь шууд бий болчих зүйл биш гэдгийг Меркель ойлгууллаа. Визийн журмыг өөрчилнө гэдэг бол зөв зорилго бөгөөд байнга урагшлаж байх ёстой зүйл юм. ЕХ-ны оролцоотойгоор зохиосон «шинэчлэлийн төлөөх түншлэл» зорилгыг амьдркалд хэрэгжүүлэхэд туслана. Энэ чиглэл дэх  нэг номерийн түнш бол Герман улс гэж оросын тэргүүн хэллээ. Шинэчилбэрийн салбар болон өндөр технологийн  хөгжлийн хүчинд Орос улсын эдийн засгийн шинэчлэл маш хурдан явагдана гэж Д.Медведев амаллаа. Энэ хүрээнд асар их туршлага хуримтлуулсан германын компаниудыг энэ ажилд оролцуулах нь аль аль талдаа ашигтай. Шинэ эдийн засгийн бодлогын асар том туршилтын талбар, ирээдүйн хотын үлгэр жишээ болох ёстой шинэчилбэрийн төв «Сколковог»  ирээдүйтэй төсөл гэж ерөнхийлөгч нэрэллээ. Үүний үр дүнд «Сименс» концерн энэ төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ.Екатеринбургт холбогдох меморандумд  гарын үсэг зурсан байна.