Белоруссийн Витебск хотод олон улсын уламжлалт «Слвянын наадам» урлагын наадам 7-р сарын 9-15-ны хооронд, 19 дэх удаагаа  бас л өндөр зохион байгуулалттай, өргөн олныг хамарсан, нүд баясгасан цэнгүүн  болж өнгөрлөө. Белорусс, Орос, Украин улсуудын уламжалалт энэ наадмын гала, концерт дээр хөгжмийн урлагын бүх төрлөөр сонирхолтой бүхнийг үзүүлэхийг хичээдэг юм. Ийм аврага хэмжээний уран бүтээлийн «десантыг» жижигхэн Витебск хотод буулгана гэдэг ухаан санаанд багтамгүй зүйл ээ. Наадамын үйл ажиллагаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, концертыг гал халуунаар хүлээн авч байгаа баримт, баримтаараа л үлдэж байна. «Славянын наадам» гэдэг бренд , Витебск хотыг жуулчны төвийн хувьд хөгжүүлэхэд тус болж байна. Энэ жил гэхэд хотын хуучин хэсгээр аялах болон дуртай дуучдыгаа сонсож болох маршрутыг нээсэн байна. Орос, Белорусс, Украин улсууд жинхэнэ ёсоор эвлэлдэн нэгдэх үе эхэллээ гэж Украины соёлын яамны сайд Михиал Кулиняк үзэж байна Ер нь манай славян үндэстнүүд хэзээч хоорондоо муудаж, сөргөлдөж байгаагүй юм. Үндэстэн хоорондын сөргөлдөөн үүсгэх гэж оролдож байсан тодорхой зүтгэлтнүүд байсан. Харин манай ард түмнүүд бол жинхэнэ сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэд үнэхээр бие биедээ нөхөрсөг хандаж, хөрш нь хөршөө хүндлэж, найрамдаж нөхөрлөж чаддаг хүмүүс юм. Тэр тусмаа урлагын тал дээр. Улс төрийн хувьд тогтворгүй  болгох оролдлого гарч байсан үед ч жүжигчид бие биендээ зочлож, дуулж хуурддаг байсан  билээ. Энэ хүрээнд хэзээч асуудал гарч байгаагүй гэж тэр хэллээ. Эстрадын залуу дуучдын «Витебск-2010» уралдаан, наадмын «славянчлалд» гол үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилийн наадамд оролцсон 19 залуу дуучид нэг ёсны «славяны холбоог» бий болголоо, тэдний дунд славян биш улсын төлөөлөгчид ч байлаа гэж Улсын Думын депутат Анатолий Локоть ярьж  байна Улс төрчид, хэнд хий өгөх, хэний хийг таслах, хэн ямар сүү уух ёстой вэ гэж маргалдаж байхад , тэд урлагын ойлгомжтой хэлээр, дууны хэлээр энэ дэлхийн мөнхийн үнэ цэнэтэй сэдэв, энх тайван, эх дэлхий, хайр сэтглийн тухай дуулж байна Үүний төлөө тэдэнд баяарлалаа гэж хэлэх ёстой гэж хэллээ. Уралдааны дүрэм ёсоор, хоёр дах шатанд залуу дуучид славяны аль нэг улсын хэл дээр дуулах ёстой. Энэ нь зарим нэг дуучны хувьд нилээн хүнд байх шиг байлаа. Гуржийн дуучин Лаша Рамишвили энэ жил үзэгчид, шүүгчдийг алмайрууллаа. Тэрээр төгсгөлийн шатанд, белоруссийн «Дур булаам бүсгүй» гэдэг дууг сонгож авсан бөгөөд төрлөх хэл дээр нь үнэхээр гайхамшигтай дуулсан юм. Уралдааны нэдүгээр байрын  шагналыг тэр зүй ёсоор хүртлээ: ЗХУ задарснаас хойш бий болсон энэ наадам оршин тогтносон хугацаандаа, орос, белорус, украины уран бүтээлчдийн  уулзах тадбар нь байсан бөгөөд байнга өсөн дэвжиж, хэлбэрээ өөрчилж ирсэн билээ. Өнөөдөр «Славянын наадамын» үеэр театрт очиж, шинэ кино үзэх боломжтой болоод байна. Эстрадын залуу дуучдын уралдаан ч гэсэн өндөр нэр хүндтэй болоод байна. Уралдааныг зургаан мянган хүний суудалтай зуны театраас, арай цеехен суудалтай зааланд шилжүүлэх талаар ярьж байсан цаг үе бас бий.  Өнөөдөр үзэгчид пиг дүүрэн, залуучууд, Витебскийн наадам дээр дуулахын төлөө уралдаж байна. Хэрвээ урьд нь энэ наадамд хуучин ЗХУ-ын жүжигчид оролцдог байсан бол өнөөдөр Серб, Чех, Словак, Македон, Босни ба Герцеговин, Польш, Хорват улсууд төлөөлөгчдөө явууллаа.  Оросын хөгжимийн зохиолч, дуучин Игорь Корнелюк, Витебскд олон удаа ирж дуулж байсан бөгөөд олон улсын шүүгчийн хувьд анх удаа оролцож байна. Энэ жил оролцож байгаа дуучдын түвшин үнэхээр өндөр байна гэж тэр тэмдэглээд: Би ер нь уралдаанд дургүй, энэ бол спортод л байдаг зүйл гэж үздэг юм. Урлагын хувьд, таалагдсан, таалагдаагүй гэсэн бодит байдал байнга ноёрхож байдаг юм.Харин энд, тэд бүгдээрээ сайн дуулж байна. Хамгийн гол нь тэд юу дуулж байна вэ гэдэг нь чухал юм. Үнэхээр авъяаслаг  хөгжмийн зохиолчийн дуу алга, харин сайхан олонд түгсэн дуу сонгож дуулсан нь л түрүүлэх шиг боллоо гэлээ. Уралдааны Гран-При шагналыг , Хорватын 23 настай дуучин Дамир Кеджо хүртлээ. Үзэгчид, шүүгчидэд түүний дуу хоолой, дуулах арга маягаас гадна, «Ингээд дууслаа гэж уу?» гэдэг дуу нь ихэд таалагдлаа.