Урьд хожид үзэгдээгүй хэт халуун, Орос улсад 4 долоо хоног үргэлжилж байна. Нийслэлийн бусэд, европын болон африкийн амралт сувилалын газруудаас ч халуун байна. Хотод асфальт хайлж байхад кондиционер, сэнс, мөхөөлдөс, ус, ундааны худалдаа эрс нэмэгдлээ. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ тэнгэрт хадаж байна. Даяарчлалыг хамарсан дулаарлын аюул дахин гарлаа гэж экологчид түгшүүрийн харанга дэлдэж байна. Нийслэлийн цаг уурын судлалын газар өдөр бүр дээд амжилт бүртгэсээр байна. Бямба гаригт дулаан хэмжигч 38 хэм харууллаа. Энэ бол дээд хэмжээний хязгаар биш гэж цаг уурчид мэдэгдлээ. Хэрвээ салхилахгүй бол Москва орчимд 40 хэм хүрч болзошгүй. Энэ жилийн долдугаар сар,  цаг уур ажиглагчдын 130 жилийн түүхэнд хамгийн халуун гэж тэмдэглэгдэх бололтой. Орос улсын европын төв нутгийн, хэм жирийн хэмжээнээс 9 хэмээр илүү байна. Аагим халуунаас болж ойн түймэр байнга гарч, хүлэр шатаж байна. Москва мужид шатаж байгаа хүлрийн талбайн хэмжээ 2009 оныхоос 2010онд  4 дахин их байна гэж ОБЯ мэдээллээ. Урьд хожид үзэгдээгүй аагим халуун хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулж байна. Ган гачигаас болж, өнгөрсөн жилийнхээс 20-25 хувиар бага ургац хураана гэж Үр тариа үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Павел Скурихин таамаглаж байна. Энэ жил 80 сая орчим тонн үр тариа хураана. Энэ хэмжээ дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Шинжээчид, экспортын 20 сая тонныг 15 сая тонн болгож багасгаж байна. Орос улсын төвийн нутагт аагим халуун ийм удаан үргэлжилнэ гэдэг үнэхээр урьж хожид үзэгдээгүй үзэгдэл юм. Байгалын ер бусын аюултай үзэгдлууд тэр тусмаа аагим халуун байнга тохиолдох болно гэж Онгон байгалын дэлхийн сангийн оросын хэсгийн, цаг агаарын  хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин үзэж байна: Оросын бүс нутгуудад болоод байгаа урьд хожид үзэгдээгүй халуун болон өвөл болсон хэт хүйтэн зэрэг бол хүний үйл ажиллагаанаас болон сүүлийн 30-40 жилд агаарт хаясан хүлэмжийн хийнээс болж өөрчлөгдөж байгаа гидро, метерологийн аюултай үзэгдлүүд юм Хэрвээ Оросс улсад аюултай үзэгдлийн тоо жилд 150-200 байсан бол одоо 350-400 болсон байна. Энэ аюултай үзэгдлийн ихэнхийг хүчтэй салхи, шуурга, аадар бороо, хэт их хэмжээний цас зэрэг эзлэж байна. Үүнээс болж маш их гарз хохирол учирч байна. Хэт их халуун хүчтэй салхи шуургыг өдөөдөг гэж тэр хэллээ. Биднийг юу хулээж байна вэ гэж Алексей Кокорин асуугаад: цаг уурт нөлөөлж байгаа хүний үйл ажиллагааг багасгах, эдийн засгийн эрчим хүчний үр ашигтай байдлыг дээшлүүлэх, агаар цацагдаж байгаа хортой бодисыг багасгах хэрэгтэй байна гэж тэр тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ оросууд, цаг агаарын шинэ нехцел байдалд дасан зогцох хэрэгтэй болж байна. Эрүүл мэнддээ маш сайн анхаарч, маш их шингэн ууж, наранд удаан явахгүй байж, хуйтэн душ юмуу, ваннад орох хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Оросын европын хэсгийн нутагт болж байгаа аагим халуун ирэх долоо хоногт ч хэвээрээ байх бололтой.