Оросын нэрт төгөлдөр хуурч, удирдаач Михаил Плетнев,шүүх хуралд оролцох ёстой Тайланд улсад буцаж очлоо. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр түүнийг буруутгаж байгаа юм. Тайландын шүүх, түүнийг барьцаатайгаар суллаж, аялан тоглолтонд нь явуулсан бөгөөд 7-р сарын 18-нд заавал эргэж ирэх ёстой гэж тушаасан юм. Тайландын хуулиар, мөрдөгдөж байгаа этгээд 12 өдөр тутам шүүх дээр ирж шүүхийн шийдвэрийг сонсож байх ёстой юм. Бүх бурууг Плетнев хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.