ДОХ-той тэмцэх бүх дэлхийн бага хурал Вена хотод нээгдэж байна ДОХ-ын халдвар авсан болон өвчилсөн хүмүүсийн бүх эрхийг бүрэн хэмжээгээр эдлүүлэхэд бүхний анхаарлыг хандуулах нь форумын гол зорилго юм. Бүх дэлхийн 25 мянган хүн энэ форумд оролцож байна. Мансууруулах бодис хэрэглэснээс болж ДОХ ихэд дэлгэрч байгаа Төв Ази болон Зүүн Европын орнуудын нөхцөл байдлыг хэлэлцэх нь форумын бас нэг зорилго юм.