Британын 16 мянган жуулчид, тэдний жуулчлалын компаниудын эдийн засгийн уналтаас болж Грек, Турк улсуудын амралтын газруудаас явж чадахгүй байна. «Голдтрейл» компании дампуурснаас болж тэднээр үйлчлүүлэх ёстой байсан 150 мянган хүн амралтаа хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Баасан гаригт «шатсан» компанын удирдлагыг түр захиргаанд шилжүүлсэн байна. Тэдний олонх үйлчлүүлэгчид хаашаа ч нисэж чадахгүй гэдгээ онгоцны буудал дээр ирээд л мэдсэн байна.