Хятадын хойд нутагт нүүрсний уурхайд осол болсны улмаас 28 уурхайчин амь үрэгдлээ. Уурхайн гүнд кабель шатсны улмаас осол болсон гэж засаг захиргааныхан мэдэгдсэн байна. Энэ золгүй явдал бямба гаригийн шөнө Шэньси мужийн Ханьчен хотын хувийн уурхайд болсон гэж Синьхуа агентлаг уламжиллаа.