Газын зурвасын эдийн засгийг сэргээхийн тулд түүний бүслэлийг болиулж хилий нь нээх ёстой. ЕХ-ны, аюулгүй байдлын бодлого болон гадаад харилцааны асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Рамаллад Палестины үндэсний засаг захирааны ерөнхий сайд Салям Файядтай хэлэлцээ хийснийхээ дараа ингэж мэдэгдлээ. Израиль улс, шаантаг нутгийн эргийн бүслэлтийг сулруулж байна гэхдээ цаашид «хоёр талаас хүн болон бараа оруулах гарцийг нээж өгөх ёстой» гэж тэр тэмдэглэлээ. Өнөөдөр, Кэтрин Эштон Газын зурваст очиж, еврейн улсын энэ шийдвэрийг газар дээр нь хэрхэн шийдвэрлэж байгааг нүдээрээ үзэх болно. Тэрээр 3-р сарын дундуур анх удаа Газын зурваст очсон билээ. Тэнд харсан үзсэн бүхэн шоконд оруулахаар байлаа гэж дээд төлөөлөгч хэлсэн билээ.