Афганистаны алан хядагчид Киргизийн өмнөд нутаг руу цөмрөн орж магадгүй. Киргизийн үндэсний аюулгүй байдлын улсын албаны дарга Кенешбек Душебаев, Бишкекд бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ.  Талибын эсрэг эвслийн хүчнийхэн, афган, тажикийн хил руу аажим шахаж байгаа Афганистаны алан хядагчид оролцож нутгийн өмнөд хэсэгт эмгэнэлт байдлыг давтаж магадгүй гэсэн болгоомжлол байна гэж тэр хэлжээ. Ийм аюулыг урьдчилан зайлуулахын тулд тус улсын удирдлага, хилийн цэргийн алба болон ҮАБУА-ны хүчнүүдийг нэгтгэлээ. 6-р сарын 11-16-нд болсон эмх замбраагүй байдлыг зохион байгуулсан гэж сэжиглэгдэж байгаа 50 хүнийг Киргизийн тусгай албаныхан баривчилсан гэж тэр мэдэгдлээ. Баривчлагдсан хүмүүсийн 10 нь гадаадын иргэд ба тэдний дунд мэргэн буудагчид байна.