Мексикийн булангийн хамгаалалтын бөмбөгөр оройн туршилтыг «Бритиш петролеум» компани сунгалаа. Онцгой байдлын үндэсний албаны удирдагч Теда Аллен энэ тухай сурвалжлагчид мэдээллээ. Осол болсон цооног дээр байрлуулсан нефть цуглуулах системийг шалгах ажил амжилттай явагдаж байна. Нефть усанд алдагдахгүй байна гэж тэр хэллээ. Системийн бат бэх байдалд бүрэн итгэхийн тулд мэргэжилтнүүд нэмэлт хэмжилт дахин дахин хийх ёстой. Туршилт явуулж дууссны дараа нефтийг танкерт соруулах ажлыг ВР компании эхлэх ёстой. Тус компани шинэ системийн тусламжтайгаар өдеөт 80 мянган баррель нефть соруулж авахаар төлөвлөж байна.