Өнөөдөр Москвад зуун жилийн өмнөх дээд амжилтыг эвдэж 36 хэм халуун болж магадгүй гэж цаг уурчид таамаглаж байна. Харин бямба гаригт шинэ хамгийн халуун дээд амжилт 35 хэмд хүрлээ. Аагим халуунаас болж метроны Филевийн шугамны газар дээрх хэсгийн зам төмрийн контакт деформацд орж хөдөлгөөн түр саадсан байна. Хэт халсан асфальтыг хөргөхийн тулд москвагийн засгийн газар, хотын усан оргилууруудын ажиллах цагыг уртасгаж, ус шүрших машинуудын тоог нэмэгдүүллээ. Москвагаас хойд зүгт оршдог Клин хотод загалмайт  могойнд хазуулсан хүний тоо олширлоо. Хэт аагим халуун удаан ургэлжилж байгаа учраас могойн идэвхижилт ихэслээ гэж малын эмч нар үзэж байна. Гангийн халуунаас болж эмийн ургамал, мөөг, жимс бэлтгэх ажлын хэмжээ эрс багаслаа. Мал, амьтанд тэжээл дутагдаж байгаа учир фермерүүд хугацаанаасаа өмнө малаа нядлаж эхэллээ. Оросын 17 бүсэд онц байдал зарлаад байна.