Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Испани болон Нидерландын багийн шувтаргын тоглолтын бөмбөгийг "И-Бэй" интернет-дуудлага худалдаанд 74 мянган доллароор худалдлаа. Худалдан авагчийн нэрийг зарласангүй. Энэ мөнгийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделийн зохион байгуулсан кампанит ажлын хүрээнд ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэхэд зарцуулна. "Адидас" компанийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үйлдвэрлэсэн бөмбөг урьдаас таах аргагүй нисч байгааг зарим хөл бөмбөгч тэмдэглэсэн юм. Харин компанийн удидардлага эсрэгээр бөмбөгийн аэродинамикийг сайжруулж, үүнийг тусгайлан шалгасан гэж мэдэгджээ.