НАТО-ийн орнууд урьдын адил европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр байгуулах Орос улсын санаачилгыг бүтээлчээр хэлэлцэхийг хүсэхгүй байна. Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин Брюссель хотноо Орос-НАТО-ийн Зөвлөлийн хуралдааны төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Европын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг өөр хэлбэрээр өөр талбарт хэлэлцэх ёстой гэж гэж Европ болон НАТО-д суугаа Орос улсын түншүүд үзэж байна. Хуулиар үүрэг хүлээсэн шинэ баримт бичигт гарын үсэг зурах бус харин практик хамтын ажиллагаа чухал гэдэгт тэд итгэлтэй байна. НАТО-ийнхан 10-15 жилийн тэртээ Орос улсын хилд "байлдааны дорвитой хүчин" байрлуулахгүй хэмээн амласанаа нарийн тодорхойлохоос зайлсхийсээр байгаа нь үүний шалтгаан хэмээн Дмитрий Рогозин үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2008 онд европын аюулгүй байдлын шинэ бүтцийн санаачилгад ганц ч улс, эсвэл байгуулллага бусад орны аюулгүй байдалд заналийлж, өөрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх аргагүй евроатлантын нэгдсэн орон зай байгуулахыг уриалсан юм. Энэ нь "хүйтэн дайны" уршгийг даван туулах эрс алхам болно. Европ дахь аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах санал нь оросын удирдагчийн гадаад бодлогын үндсэн санаачилгын нэг юм. Европт үүнийг дэмжиж, эсэргүүцэж байгаа хүмүүс байна. Энэ төслийг нарийвчлан хэлэлцэх цаг болсон гэж Оросын шинжлэх ухаан академийн Европын Хүрээлэнгийн европын аюулгүй байдлын хэлтсийн дарга Дмитрий Данилов итгэлтэй байна. Орос улс хэлэлцээрийн тодорхой төслийг дэвшүүлсэн. Орос улс хэлэлцээрийг байгуулснаар юу хүсч байгааг бүгд тэр бүр ойлгохгүй байна. Төслийн хувьд нийтэлсэн эхийг бүгд хүлээж авахгүй байна. Хэлэлцээрийн тухай саналд тусгасан санааг анхнаасаа дэмжиж байгаа улс бий. Европыг аюулгүй байдлын тухайд хуваагдашгүй болгох, Европт цэргийн мөргөлдөөн гарах боломжгүй эсвэл ийм нөхцөл байдлыг зохицуулах нь нийт европын хэрэг байхаар европын аюулгүй байдлын бүтцийг шинэчлэх юм. Энэ тухайд Орос улсын байр суурийг Европ төдийгүй Герман, Франц зэрэг үндсэн түншүүд нь дэмжиж байна. Москвагийн сөргөлдөгчидтэй хэл амаа ололцохыг эрэмэлзэж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал Польш, Балтын орнуд, зүүн европын бусад улс багтаж байна.  НАТО-ийн хүрээнд эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалд нэгдсэн санаа байхгүй байгаа нь хэнд ч нууц биш болохыг нэмж хэлэе. Тиймээс хэлэлцээрийг ойрын үед хүлээн зөвшөөрч, батлах тухай ярихад эрт байна. Гэхдээ ойрын хагас жилд Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт болох ёстой. Энэ уулзалтаар европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр, түүний тодорхой асуудлыг дэвшүүлэх нь гарцаагүй. Хэлэлцээрийг тойрсон хэлэлцүүлэг цаашид Европ дахь пуужингаас хамгаалах системтэй холбогдоно. Одоохондоо энэ европын бус Вашингтоны хэлэлцээрийн 5 дахь зүйлд зааснаар НАТО-ийнх юм. Үүнээс гадна Болгар, Румынд пуужингаас хамгаалах систем байрлуулах бодолтой байгаа АНУ эхний хийл хөгжмийг тоглоно. Үүний зэрэгцээ дэлхийг хамарсан "хамгаалалт" байгуулах АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамын Орос улсад тавьсан санал Орос, Европын Холбоо болон АНУ-ын дэлхийн аюулгүй байдлын асуудалд хандах хэлбэрийг өөрчилж болно. Үүний тулд мэдээж хэрэг Вашингтон зүүн Европт цэргийн хүрээгээ өргөжүүлэх төлөвлөгөөндөө засвар оруулахаас аргагүй. Москва энэ төлөвлөгөөг хэзээ ч сайшааж байгаагүй юм. Европын удирдагчид эрт орой хэзээ боловч Европын аюулгүй байдлын тухай хэлэлцээрийг гол таамгийн нэгийг илэрхийлсэн Орос улсын байр суурийг дэмжихийг үгүйсгэхгүй. Тивд стратегийн асуудлыг шийдэхэд энэ эвслийн алхамаас зайлсхийхэд түшиглэсэн юм. Энэ ирээдүйд эргэлт хийж, сүүлийн 20 жилийн тогтвортой байдлын хомсдлыг арилгана гэж Д.Медведев үзэж байна.