Рижскийн телевизийн цамхаг цаг агаар халуун байгаагаас 4 см сунаж, түр зуур Европын Холбооны хамгийн өндөр барилга байна гэж Delfi интернет портал уламжлав. 368 метр өндөр барилгын ган бусад төмөрлөгийн адил агаарын температур нэмэгдэхэд сунадаг чанартай юм. Еврпын Холбоонд 368 метр 3 см өндөр Берлины телевизийн цамхаг хамгийн өндөр барилга аж. Рижскийн барилгыг бодвол үүнийг бетоноор барьсан тул хэт халуунд ч, өмнөх хэмжээндээ байна. Одоогоор Европын олон оронд тухайлбал Латви, Германид цаг агаар халуун байна.