Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага европ, евразийн аюулгүй байдлын орон зайг нэгдсэн системд нэгтэх учиртай. Астана хотод 10-р сарын 29-30-нд болох форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг тус байгууллагын оролцогч 56 орны дээгүүр тушаалын төлөөлөгч, Гадаад хэргийн сайд нар Казахстанд болсон албан бус уулзалтаар сайшаалаа. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Алма-Ата хотоос дэлгэрэнгүйг хүргэнэ. Сайд, дипломатчид халуунаас дайжин, Талгарын уулын бэлд орших Ак-Булак цанын амралтын газар дэлхийг хамарсан асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал евразийн интеграцчлалын үндсэн чиглэл, зарчмыг хэлэлцэв. Европ, Азийн интеграцчлал эдийн засгийн хөгжил, алс хэтдээ хямарлын дараах нийт дэлхий ертөнцийн нийгмийн сайн сайхан байдалд нааштай нөлөөлнө гэж Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Европын аюулгүй байдал гэсэн ойлголт тивийн хүрээнээс хальж, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын зорилт европ болон азийн аюулгүй байдлын орон зайг дэлхийн системд нэгтгэх явдал болжээ. Киргизд болсон үйл явдал Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага үр нөлөөтэй ажиллах чадалтай эсэхийг дорвитой сорилоо. Өнөөгийн нөхцөлд "одоогийн нэгдлийн хүрээнд, хуучин арга барилаар дэлхийг хамарсан асуудлыг шийдэж болохгүй болохыг" энэ улсад болсон эмгэнэлт үйл явдал харууллаа гэж Казахстаны ерөнхийлөгч хэлэв. Олон улсын харилцааны системийн хямарал илэрхий байна. Энэ болоод дурын өөр нөхцлөөс гарах хоёр гарц байна: өмнөх журмын хэлбэрийг бага зэрэг өөрчилснийг сэргээх эсвэл шинээр байгуулах юм. Эхний тохиолдолд ямагт үр бүтээлтэй биш ч, идэвхтэй арга хэмжээ авдаг. Харин хоёр дахь чиглэлд ямар ч хөдөлгөөн ажиглагдахгүй байна. Нийтийн зарчим, үнэт зүйлд түшиглэсэн Евроатлант болон евразийн дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах тэр зорилтод хүрэх замыг нээхийн тулд удахгүй болох дээд хэмжээний уулзалтыг бид дээд зэргээр ашиглах ёстой гэж Нурсултан Назарбаев мэдэгдэв.  Алма-Ата хотод болох Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Европын Холбоо, НАТО, Европын Зөвлөл, ТУХН-ийн орнууд, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага, Азид итгэлцлийн арга хэмжээ авах Зөвлөлгөөн зэрэг аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан олон улсын 7 байгууллагын төлөөлөгчдийн албан бус уулзалт энэ чиглэлд хийж байгаа бас нэг алхам юм. Европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр байгуулах тухай оросын санаачилга анхаарлын төвд байна. Цагтаа энэ "Корфускийн үйл явцыг" эхлүүлсэн юм. Үүний хүрээнд энэ сэдвээр яриа хэлэлцээ болж байна. "Ийм өргөн хүрээтэй анхны уулзалт бидний нийтийн амжилт" хэмээн Казахстаны Гадаад хэргийн сайд Канат Саудабаев мэдэгдэв. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Казахстаны энэ санаачилгыг сайшаалаа. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллахын төлөө байна. НҮБ гол үүрэг гүйцэтгэж, олон улсын хууль эрхийн үндсэн дээр тохиролцож, хөдөлмөрийг үр нөлөөтэй хуваарилж хамтын аюулгүй байдлын нийт бүс нутгийн нээлттэй систем байгуулах нь энэ үйл явцын зорилт хэмээн Сергей Лавров тэмдэглэв. Казахстанд болсон сайд нарын уулзалтаар хөрш Киргизийн байдлыг их ярилаа. Хэдийгээр тус бүгд найрамдах улсад бүх нийтийн санал хураалтаар шинэ үндсэн хууль, шилжилтийн үеийн ерөнхийлөгчийг баталсан ч, тэнд тогтвортой байдал маш хэврэг хэдийд ч нурах аюултай байна. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага Киргизд энхийн үйл явцыг сэргээн тогтоож, мөргөлдөөнийг зохицуулахад шинжээчдээ илгээж туслахад бэлэн болохоо мэдэгдлээ.