"Союз"-"Апполлон" түүхэн нислэгт оролцсон Валерий Кубасов, Томас Стаффорд, Вэнс Бранд нар баасан гаригт Нью-Йоркийн фондын биржийн өдөр тутмын худалдааг хаалаа. Тойрог замд түүхэн гар барисны 35 жилийн ойн өмнөхөн тэдэнд ийм хүндтэй эрх олгожээ. АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний генерал Стаффорд болон зөвлөлтийн Агаарын зэвсэгт хүчний генерал Алексей Леонов нар 1975 оны 7-р сарын 17-нд түүхэнд анх удаа өөр орнуудын сансрын хөлгийг тойрог замд холбосон хөлгийг залгах уулзвар дээр уулзсан юм. Гурван сансрын нисэгч дээр биеийн байдлын улмаас АНУ-д ирж чадаагүй сансрын нисэгч Алексей Леонов нэмэгдэнэ. Харин түүхэн нислэгт оролцсон тав дахь оролцогч Дональд Слетон мөнх бусыг үзүүлжээ.