0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев терроризмын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангалахыг санал болголоо. Тэрээр алан хядах ажиллагаанд оролцсон, террорист үйл ажиллагааг дэмжсэн, олон нийтийг терроризмд уриалж, үүнийг зөвтгөсөн буруутныг шийтгэх хугацааг ихэсгэх хуулийн төслийг парламентын доод танхим буюу Улсын Думд өргөн барилаа. Террорист ажиллагаа үйлдсэн буруутны тэнсэн харгалзах ялын хугацаа шоронд ял эдлэх хугацаанаас их байна. Мөн террористуудын хань хамсаатнуудад ногдуулах хариуцлагыг чангалж байна. Орос улсад сүүлийн үед  цуврал алан хядах ажиллагаа гарснаас терроризмын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангалах хуулийн төсөл боловсруулсан юм. Амиа золиослогч эмэгтэй 3-р сарын 29-нд Москвагийн метронд хоёр удаа дэлбэрэлт үйлдэх үеэр 40 хүн үрэгдэж, 90 гаруй хүн шархаджээ. Дараагийн өдөр Дагестаны Кизляр хотод хоёр алан хядах ажиллагааны үеэр 12 хүн амь насаа алдсан байна.