Орос, Болгар улс "Өмнөд урсгал" хийн хоолой барих "замын зураг" төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Орос улсын эрчим хүчний сайд Сергей Шматко, Болгарын Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Трайчо Трайков нар өнөөдөр баримт бичигт гарын үсэг зурлаа. Хийн хоолой тавих болгарын Варна хотод уулзалт боллоо. Үүний зэрэгцээ оросын хийг Болгарт нийлүүлэх протоколд гарын үсэг зурав. "Өмнөд урсгал" нь Орос улсаас хий экспортлох хоолойг Европын Холбооны орнуудтай шууд  холбосон хоёр төслийн /"Хойд урсгал"-ын зэрэгцээ/ нэг юм. Хийн хоолойг Хар далайгаар өмнөд болон төв Европын улс хүртэл тавихаар төлөвлөж байна.