0Москвагийн бүс нутаг болон Оросын төв хэсэгт урьд байгаагүй халуу шатаж байна. Москвад баасан гаригт агаарын температур хэмжих термометр цельсийн 35 хэмийг давж, 1938 оны дээд амжилтыг эвдлээ. Таамгаар энэ амралтын өдөр агаарын температурыг ажигласан бүх хугацаанд хамгийн халуун байх агаад, ирэх долоо хоногт агаарын температур доошилно. Хөрш Владимирск мужид хөдөө аж ахуйн хэд хэдэн байгууллагын ажилтнууд халууны улмаас ажлын шинэ графикт шилжлээ. Тэнд  халуун орны адилаар үдийн цайны цагийг сунгасан байна. Халуу, ган гачигийн улмаас оросын 17 бүс нутагт онц байдал зарлажээ. Ургац, бусад ургамал хатсан байна. Малд хүнс тэжээл хомсдлоо. Костром мужийн загасны аж ахуйд хэт халууны улмаас хулд загас үхсэн тухай Россия-24 телевизийн суваг дамжуулжээ.