Казахстаны Алма-Ата хотод өнөөдөр Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт болж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ уулзалтад оролцож байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нээсэн уулзалтаар Киргиз, Афганистаны байдалд онцгой анхаарал хандууллаа. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Киргизд болж байгаа үйл явдалд хариу үйлдэл үзүүлснээс харахад тус байгууллага хямаралд шуурхай хариу арга хэмжээ авч, уялдуулсан шийдвэр гаргах чадалтай байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Алма-Ата хотод болсон уулзалтаар ийм байр суурь илэрхийлэв. Казахстан Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг даргалахдаа шуурхай ажилласныг тэрээр өндөр үнэлэв. Юуны түрүүнд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Киргизд 10 тэрбум долларын тусламж үзүүлэхээр амаллаа. Өнгөрөгч 6-р сард үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөн болсон Киргизийн өмнөд хэсэгт Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын 52 хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөлгөө өгөх цагдаагийн ажилтнуудыг илгээхээр болсон юм. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд 1999 оноос хойш зохион байгуулаагүй Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудал багтсан. Энэ уулзалтаар Орос улс шаардаж байгаа тус байгууллагыг шинэчлэх үйлсэд ахиц гарна гэж Сергей Лавров найдаж байна. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын янз бүрийн оронд явуулах үйл ажиллагаа, сонгуулийн үйл явцыг ажиглах, засгийн газрын бус байгууллагын харилцаа зэрэг т өөрчлөлт хийх шаардлагатай гэж орос улсын сайд үзэж байна.