Энэтхэгийн засгийн газар хүүхдээ занчиж шийтгэсэн эцэг эхчүүдэд торгууль ноогдуулах буюу шоронд хорих ял ногдуулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яманы санал болгосон шинэ хуулийн төслөөр хүүхдийг зодож шийтгэхийг гэмт хэрэг хэмээн үзэж, ийм гэмт хэрэг үйлдсэн эцэг эх төдийгүй боловсролын байгууллагын ажилтан, мөн энэтхэгт хөндлөнгийн хүн гэж үздэггүй хамаатан садан, гэр бүлийн найзыг шийтгэх юм. Мөн хуулийн төслөөр хүүхэд гуйлга гуйх, гэрийн хүнд хүчир ажил хийлгэхийг хориглоно.