0Украины ерөнхийлөгч Виктор Янукович зөвлөлтийн өнгөрсөн үеээс хөндийрөхийг нутаг нэгтнүүддээ уриаллаа. ЗХУ оршин тогтнож байх үед украины тусгаар тогтнолын тулгын чулууг тависан гэж тэрээр улсын тусгаар тогтнолын тухай тунгаглалыг зарласны 20 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандсан үгэндээ энэ тухай мэдэгдэв. ЗХУ задарсны дараа 1990 оны 7-р сарын 16-нд баталсан тунхаглалд Украиныг цөмийн зэвсэггүй гурван зарчмыг баримталдаг, цэргийн эвсэлд оролцдоггүй төвийг сахисан улс, хэмээн зарласан юм.