Оросын зах зээлд америк тахианы махыг 9-р сард нийлүүлж эхэлнэ. Орос улсын улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко "Интерфакс" агентлагт энэ тухай мэдэгдэв. АНУ тахианы мах боловсруулах технологио оросын стандартад нийцүүлэн өөрчлөхөд бэлэн болохоо баталсан юм. Орос улсад 2010 оноос хлороор боловсруулсан швууны мах худалдаж, оруулахыг хориглосон ариун цэврийн дүрэм хүчин төгөлдөр болжээ. Дүрмийн дагуу АНУ-аас оросын зах зээлд нийлүүлж байгаа шувууны махыг бүгдийг хориглосон байна.