0 Гадаадын 70 гаруй орны төлөөлөгч 9-р сарын 7-10-нд Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн 6 дахь форумд оролцоно. Москвад Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновын удирдлаганд болсон Байгалийн эдийн засгийн форумын зохион байгуулах хорооны хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Удахгүй болох уулзалтын гол сэдэв Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах тухай байна гэж парламентын дээд танхимын дарга хэллээ.  Эрхүү мужийн захиргаа, Холбооны Зөвлөлийн санаачилгаар Байгалийн олон улсын эдийн засгийн форумыг 2000 оноос зохион байгуулж байна. Энэ форум 10 жилийн хугацаанд Оросын дорно бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжил, эдгээрийг Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн орон зайд интеграцчилах асуудлыг хэлэлцэх нийт үндэсний талбар болон хувирсан юм. Их төлөөлөлтэй, өргөн хүрээтэй асуудал хэлэлцдэг Байгалийн форум улс орны улс төр, эдийн засгийн амьдралын мэдэгдэхүйц үйл явдал болжээ. Энэ нь эцсийн дүнд улсын байгууллагын тодорхой шийдвэр болон хэрэгждэг хууль тогтоох санаачилга, шинэ санааны үйлдвэр юм. Байгалийн өмнөх бүх форум практик үр дүнд чиглэдэг ялгарах онцлогтой байсан гэж форумын зохион байгуулах хорооны хурлын үеэр Сергей Миронов хэллээ. Тэрээр мөн Эрхүүд болох уулзалт ялаагүй ийм байдалтай болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах тухайлбал ШХАБ зэрэг бүс нутгийн нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллах асуудал форумд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Сергей Миронов хэллээ. Оросын улс төрчид өнөө үед энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн нэг Ази Номхон Далайн бүс нутгийн боломжийг Орос улс зүүн хэсгийн бүс нутгаа хөгжүүлэхэд ашиглах ёстой. Үүний зэрэгцээ гадаадын түншүүддээ Сибирь болон Алс Дорнодын хөрөнгө оруулах боломжийг харуулах хэрэгтэй. Энэ бүс нутгуудад эдийн засгийн боломжийг хэрэгжүүлэхэд Холбооны засаг захиргаа практик дэмжлэх үзүүлэх ёстой гэж Оросын парламентын дээд тахимын дарга Сергей Миронов хэллээ.  Байгалийн эдийн засгийн 6 дахь форумын хөтөлбөр нэлээд шахуу байна. Байгалийн эдийн засгийн 6 дахь форумын суурь сэдвийн нэг "Оросын Дорно зүгт орчин үеийн хот суурингийн орчин бүрдүүлэх" тухай байна. Оросын хотуудын шинэ төрх бүрдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх алхамыг хэлэлцэнэ. Дугуй ширээний долоон уулзалтын сэдвийг тодорхойлно. Тухайлбал Санкт-Петербургт 6-р сард болсон форумын үеэр ярьсан Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах санааг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд төмөр замын харилцааг хөгжүүлэх, техникийн шинэчлэл хийх тухай өөр нэг чухал сэдэв байна. Эрхүү хотод форумын хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын өдөр болно. ШХАБ-ын албан ёсны төлөөлөгчид Байгалийн эдийн засгийн форумын ажилд оролцдог уламжлалтай.