Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд өнөөдөр Улаан-Үд хотод Монголын шинжлэх ухаан академи болон Оросын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан нүүдлийн хурал эхэллээ. 13 хүний бүрэлдэхүүнтэй Сибирийн эрдэмтдийн төлөөлөгчдийг Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дарга Александр Асеев тэргүүлж байна. Монголын талаас хуралд Монгол улсын засгийн газрын шадар сайд М.Энхболд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монголын тэргүүлэх эрдэмтэд оролцож байна. Ийм арга хэмжээг Буриадад төдийгүй Орос улсад анх удаа зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хоёр байгууллага цаашид хамтран ажиллах хэлэлцээ байгуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамтран оролцох, нөхөрсөг яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх бодолтой байна. Тухайлбал хоёр орны шинжлэх ухааны академи, Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар болон Монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын яамны хооронд, Эрхүү, Буриадын эрдэм шинжилгээний төвүүд болон монголын шинжлэх ухааны академийн хооронд дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурна. Нүүдлийн хурлын хөтөлбөрт Байгал нуурт хоёр семинар зохион байгуулахаар тусгажээ.