Зургаадугаар сард үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэн Киргизийн өмнөд хэсэгт Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчнийг илгээхээр төлөвлөж байна. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Роза Отунбаева энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр улс орны байдал хараахан тогтворжоогүй тул киргиз, узбек үндэстэн хараахан хэвийн оршин аж төрөх аргагүй байна. Зөвлөлгөө өгөх энэ хүчин мониторинг, зөвлөлгөө, сургалт зэрэг гурван үүрэг гүйцэтгэнэ. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Киргизийн өмнөд хэсэгт 4 сарын хугацаатай 50 цагдаа илгээхээр төлөвлөж байна.