Далай, хуурай газрын гадаргуун дэлхийг хамарсан температур 2010 оны эхний хагас жилд АНУ-ын цаг уурыг хэмжих төв ажиллаж эхэлсэн 1880 оны мэдээлэлтэй харьцуулахад хамгийн өндөр байгаа тухай теливизийн Эн-Би-Си компани тус төвийн илтгэлээс иш татан пүрэв гаригт уламжлав. Дэлхийн дундаж температур 2010 оны 1-6-р сард Фаренгейтын  халуун, хүйтний хэмжүүрээр 57 хэмээс давсан нь /Цельсийн 14 хэмээс илүү/ 1998 онд бүртгэсэн 20-р зууны дээд үзүүлэлтээс давж, Фаренгейтийн 1 хэмээр илүү байна. "1880 оноос хамгийн халуун 10 зун бүртгэгдсэнээс 1998 онд хамгийн халуун байсан бол 2010 онд үүнээс халуун байна" гэж Эн-Би-Си компани эрдэмтдийн мэдэгдлийг иш уламжиллаа.