Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оросын гүний усны "Мир-1" аппаратаар Байгал нуурын гүнд амжилттай бууж, хоёр цаг боллоо. Үүнтэй зэрэгцээд Байгал нуурын усанд Бүгд найрамдах Буриад улсын дорно сибирийн болон Монголын эрдэмтэд "Мир-2" аппаратаар нуурын гүнд буулаа. Буриадын нийслэл Улаан-Үд хотод энэ өдрүүдэд болж байгаа Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд алдартай тэнгис-нуурын усын доорх ертөнцөөр ийнхүү аялав. Гүний усны "Мир" аппаратууд 6 км хүртэл гүнд буудаг. Байгал нуурт 2008 оноос ажиллаж байгаа энэ аппаратын найдвартай эсэхэд өнөө хүртэл өчүүхэн ч эргэлзэх шалтгаан гараагүй. Аппарат 2 гаруй метрийн голчтой, агаар сэлгэх систем бүхий бүхээгтэй юм. Гурван гэгээвчийн телевизийн камераар ажиглалт явуулж, тусгай төхөөргөөр гүнийн янз бүрийн түвшинд ус, хөрсний дээж авдаг. Бүхээгт Монгол улсын ерөнхийлөгчийн хамт аппаратын жолооч, "Миры на Байкале" эрдэм шинжилгээний экспидицийн дарга Анатолий Сагалевич болон нэрд гарсан бизнес эрхэлэгч Михаил Слипенчук нар байлаа. Слипенчукийн тэргүүлдэг "Метрополь" бүлэг компани энэ жил ажлаа дуусгаж байгаа "Миры на Байкале" экспидицийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг юм.  Байгал нуурын геологийн түүх, ургамал, амьтан, усан доорх галт уул, нуур зэргийг судлах нь экспидицийн үндсэн зорилт хэмээн Михаил Слипенчук ярилаа. Орос улсын ерөнхий сайд В.Путин өнгөрсөн оны 8-р сарын 1-нд "Мир1" аппаратаар Байгал нуурын гүнд буусан юм. Өдгөө Монгол улсын ерөнхийлөгч энэ аппаратаар нуурын гүнд  бууж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нуурын гадаргууд гарсны дараа сэтгүүлчидтэй сэтгэгдлээсээ хуваалцжээ. Монгол улсын ерөнхийлөгч Байгал нуурын усан доорх ертөнцийн баялагт шагшин гайхлаа. Нуурын 347 метрийн гүнд амжилттай бууж, сансрын нисэгч мэт сэтгэгдэл төрж байна гэж тэрээр хэлэв.