Орос, Монголын эрдэмтэд төвдийн анагаах ухаанд түшиглэн ургамал, амьтны түүхий эдээр шинэ эм бэлдмэл бүтээнэ. Улаан-Үд хотод болж байгаа Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий хурлын үеэр орос, монголын шинжлэх ухаан академийн байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр орны эрдэмтэд цаашид хамтран ажиллах чиглэлийн нэг энэ юм. Байгалийн бүс нутгийн байгаль, нөөцийг судлах нь хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл байна. Дэлхийн монгол туургатны чуулган олон улсын төрийн бус байгууллага нь монголын соёлыг түгээж, судалж, хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Дэлхий дахинаа монгол үндэстэн оршин суудаг 20 гаруй орон байна. Орос улсад буриад, халимаг үндэстнүүд монгол гаралтай ард түмэн юм.