Орос улсын барилгын салбарт барьцаат зээлийг дэмжихэд  жил хагасын хугацаанд 1 триллион рубль хуваарилжээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Волгоград хотод болсон бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын комиссийн хуралдаанд ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр банкууд энэ жил 300 тэрбум гаруй рубль барьцаат зээл хэлбэрээр олгохоор байгаа нь 2009 оныхоос бараг хоёр дахин их байна. Одоо барилгын тогтвортой өсөлт, хөрөнгө оруулалтыг сэргээх, шинэ барилга ашиглалтад оруулах таатай нөхцөл бүрдсэн гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Төр засаг ахмад дайчин, цэргийн албан хаагч, бусад ангиллын иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж В.Путин батлав.