0Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн хамгийн гүн, цэвэр устай Байгал нуурын усанд оросын гүний усны "Мир-1" аппараатаар бууж эхэллээ. Тэрээр Буриадад орших Турк боомтоос 5 км зайд, нуурын 400 метрийн гүнд аппаратаар буулаа. Ц.Элбэгдорж Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Миры на Байкале" экспидицийн баазад очжээ. Экспидицийн гурав дахь шат 7-р сарын 1-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 16 дахь удаа усны гүнд бууж байна. Гүнийн усны аппарат Сибирийн энэ гайхалтай нуурын өмнөд, дунд хэсэгт бууж байгаа юм. Эрдэмтэд нуурын гүнээс газрын царцсын бүтэц, нүүрс ус төрөгч илрэх үйл явцын талаар мэдээлэл цуглуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч өчигдөр Улаан-Үдэд эхэлсэн чуулганд оролцож, Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицынтай уулзаж, хотын музейг сонирхожээ. Ерөнхий хуралд оролцогчид 7-р сарын 17-нд буриад үндэсний "Сур харваан" наадам, "Ёхорын шөнө" ардын урлагийн гурав дахь наадамд оролцоно.