Нефтийн цооногт 4-р сарын 20-нд осол гарснаас хойш "Бритиш Петролиум" компани анх удаа Мексикийн буланд асгарч байгаа нефтийг бүрэн хааж чадлаа. Компанийн дэд ерөнхийлөгч Кент Уэллс пүрэв гаригт энэ тухай уламжлав. "Эвдэрсэн цооногийн дээр суурилуулсан шинэ бүрхүүлийн хавхлагийг бүрэн хааж, нефть асгарахыг зогсоосон" гэж тэрээр хэллээ. Ослын газар байрлуулсан дүрс бичлэгийн камерийн бичлэг үүнийг мөн нотолж байна. Ойрын хоёр өдөр нефть цуглуулах шинэ систем туршина. "Бритиш Петролиум" компанийн тооцсоноор шинэ бүрхүүл, нефтийн бүх тогтоох системийг булангийн гадаргууд байгаа шатахуун тээгч 4 хөлөг онгоцтой холбосон хоолойгоор өдөрт 12 мянган тонн нефть хөөрөгдөж гаргах боломжтой юм. Компани эвдэрсэн цооногоос асгарч байгаа нефтийг зогсоосон тухай зарласан эхний хэдэн минутанд тус концернийн үнэт цаас шууд 9 хувиар өсчээ.