Орос улсын засгийн газар ирэх жил бүс нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 30 тэрбум орчим рубль хуваарилна гэж ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. "Бид хөдөлмөрийн зах зээлийг сэргээхэд их зүйл хийж байна. Энэ ажлын хүрээнд хангалттай их нөөц зарцуулж байгаа. Өнгөрсөн жил энэ зорилгод 40 тэрбум гаруй рубль хуваарилсан" гэж ерөнхий сайд Сочи хотод оюутны барилгын отрядын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Нэг хөтөлбөрт хүмүүсийг бэлтгэж, дахин сургах, ажлын байр байгаа бүс нутагт очих зардал зэргийг тусгасан гэж В.Путин хэллээ.