0Киргизд ерөнхийлөгч Роза Отунбаевын зарлигаар өнгөрсөн сард тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт гарсан үндэстэн хоорондын мөргөлдөөний шалтгааныг мөрдөн шалгах үндэсний комисс байгууллаа. Комиссийг парламентын дарга асан Абдыган Эркебаев тэргүүлнэ гэж засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. Түүний удирдлаганд ажиллах үндэстний цөөнх, улсын байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөгч 30 хүн Ош болон Жалал Абад, ижил нэртэй мужид болсон эмгэнэлт үйл явдлын талаарх илтгэлийг 9-р сарын 10 хүртэл төрийн тэргүүнд танилцуулна. Тэнд 6-р сарын 11-15-нд болсон олныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр 300 гаруй хүн үрэгдсэн юм.